top of page
forum-logo-white.png
Shangri-La Hotel
2022.10.12, 14:00
Хамтрагч байгууллагууд

Мандал Эрсдэлийн Форум 2022

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2022.10.12, 14:00
Shangri-La

Энэ удаагийн форум нь эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаарх мэргэжлийн шинжээчдийн таамаглалыг хүргэж, бизнесүүдэд учирсан эрсдэл, бий болсон боломжуудын талаарх хэлэлцүүлэг орнүүлэх болно. 

Панель I - 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛ (Их танхим)

Энэ хэсэгт дэлхийн эдийн засгийн хямрал, долларын ханшийн эрсдэл зэрэг нь манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, болзошгүй эдийн засгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бий болж буй боломжуудыг мэргэжлийн шинжээчид хэрхэн таамаглаж байгааг хүргэнэ.

 

Панель II - НИЙГМИЙН ЭРСДЭЛ (Их танхим)

ДЦС-3” ТӨХК-ийн дунд даралтын станцын ашиглалтын хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот хөлдөх бодит эрсдэл дунд байгаа гэсэн үг юм. Энэ нөхцөлд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар хэсэгт хэлэлцэнэ. Түүнчлэн дэлхий дахинд цар тахал эрчимжиж, Ковид-19-өөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа энэ цагт дараагийн цар тахлын давлагаанд бид ямар бэлтгэлтэй байх талаар мөн мэргэжилтний судалгааг хүргэнэ.

 

 

Панель II - КИБЕР ЭРСДЭЛ (Бага танхим)

Орчин цагт бүхий л байгууллагууд дижитал шилжилт хийж, кибер орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй ч холбоотой энэ удаагийн форумаар Кибер халдлагын эрсдэлийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн статистик тоон мэдээлэлд суурилан хэлэлцэхээр бэлтгэж байна.

The Conference

Форумын тухай

“Мандал Даатгал” ХК-ийн 2010 оноос хойш зохион байгуулж буй “Мандал Эрсдэлийн Форум” арга хэмжээ нь Монгол улсын хэмжээнд бодитоор оршиж буй эрсдэлүүдийг судалж шинжлэн илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэж боловсруулах, улмаар гарсан үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар нийгмийн эрсдэлийн удирдлагын боловсролыг хөгжүүлэх зорилготой хамгийн том арга хэмжээ билээ.

Түүнчлэн, бизнес эрхлэгчдийн санааг чилээж буй ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, зах зээлийн эрсдэлийн асуудлуудад мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо, таамаг гэх зэрэг ул суурьтай мэдээ мэдээллүүд тус форумын үеэр танилцуулагддаг онцлогтой.

Уг форумд жил бүр бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 250-300 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцдог нь тус форумын цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөндөж чаддагийн нэг илрэл юм.

About

13 жилийн хугацаанд

3500

86

12

132

Оролцогчид
Илтгэл
Эрсдэлийн тайлан
Панелист
Speakers

Панелистуудтай танилц

Энэ жилийн форумын илтгэгчид болон панелистууд
exa-5782.jpg
Past Events

Нийтлэлүүд

Subcribes

Форумд бүртгүүлэх

Форумтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү

Мэдээлэл авахаар бүртгүүлсэнд баярлалаа!

Арга хэмжээнд бүртгүүлэх
bottom of page