top of page
Search

Эрсдэлийг улсаараа хэлэлцье



Бид урсгалаараа яваад л байх уу?


Цар тахал хяналтаас гарч олон хүний амь эрстэж, эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдаа хүрч байна. Бид энгийн хэрэглээ болох нүүрс, түлшний хязгаарлагдмал байдалд орсон. Өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүн тэнгэрт хадчихсан. Тэдгээрийн үнийг иргэдийн дундаж орлоготой харьцуулахад тэнгэр газар шиг зөрүү үүсэж байна. Төр засгийн хариуцлагагүй, бодлогогүй байдлаас үүдэж ААН-үүд үүд хаалгаа барьж, иргэд орлогогүй цөхөрчихсөн. Хил мань хаалттай, улс маань мухардсан... Ингээд яваад л байх уу?


Хоёр жил орчим үргэлжилж буй цар тахлын нөхцөл байдал бидэнд хандах хүн, найдах төр засаг, улс орноо босгох нэгдсэн бодлого байхгүй гэдгийг батлан харуулах шиг. Иргэд дор бүрнээ тэсч үлдэх гэж чадлынхаа хэрээр хичээцгээж байна. Гэвч тэдэнд тулгарах асуудлын хэмжээ нимгэрэх биш нэмэгдсээр.


Бид бүгд өдөр бүрд өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч, хэзээ нөхцөл байдлыг хэвийн болохыг мэдэхгүй өнөө маргаашийг өнгөрөөж байна. Цаашид бид дахиад юутай нүүр тулах шаардлагатай болохыг бүү мэд. Хэрхэн бид ирээдүйд учрах эрсдэл болон хүндрэлүүдийг хаах боломжтой вэ? Төр засгийн зүгээс ямар бодлого баримтлах вэ?


Цаашид биднийг ямар эрсдэл хүлээж байна вэ?


Өмнөх асуултын хариулт байхгүй, таавар мэт. Өчигдөр гарсан шийдвэр өнөөдөр өөрчлөгдөж, нөгөөдөр хэрэгсэхгүй болж байна. Бид ийм байдлаар амьдарч, цаашид үргэлжлүүлж болохгүй.


“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй

Бүлээн усаар угаавал хиргүй” гэж Монголчууд бид хэлдэг.


Хамтдаа асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдэх арга замыг эрэлхийлж, санал солилцож, үр дүнд хүрцгээе. Нэгдэж бид сөхөрч байгаа өрх гэрээ, бизнесээ, эдийн засгаа аварцгаая.


Хэрвээ ТА...

  • Төрийн төлөөлөл бол

  • Бизнес эрхлэгч бол

  • Эцэг, эх бол

  • Оюутан залуусын төлөөлөл бол

Хамтдаа, УЛСААРАА эрсдэлээ ярилцъя, хэлэлцье, шийдэлд хүрцгээе!

Та бүгдэд “МАНДАЛ ЭРСДЭЛИЙН ФОРУМ” нээлттэй!


169 views1 comment
bottom of page