Search

Монгол Улсын Эрсдлийн Форум 10 дахь жилдээ

Улс орны эдийн засаг тэлж, нийгэм хөгжихийн хэрээр хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, аж ахуй нэгжүүд тодорхойгүй байдалтай нүүр тулдаг. Үүнийг бид эрсдэл хэмээн нэрлэж мэдэх хэдий ч хэрхэн сэргийлэхээ хангалттай сайн мэддэггүй билээ.



Харин энэхүү асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэх, хамтдаа даван туулахын тулд Мандал Даатгал ХК 2009 оноос хойш “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ”-ыг жил бүр санаачлан зохион байгуулж иржээ.


Уг форум нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан шинжилж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулж, эрсдэлээс сэргийлэх, түүнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.



Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрсдэлийн талаар нийт 60 орчим илтгэл хэлэлцүүлгүүд хийгдэж, 10 удаа эрсдэлийн тайланг эмхлэн гаргасан байна. Мөн 2016 онд “Монгол Улсын Эрсдэлийн Индекс” тооцох аргачлалыг бий болгосноор эрсдэлийн тухай зөвхөн хэлэлцээд зогсохгүй хэмжиж үнэлдэг болсон нь уг арга хэмжээний бодитой үр дүн билээ.


Харин энэ удаагийн арга хэмжээ нь 10 дахь жилийн ойг тохиолдуулж илүү өргөн цар хүрээтэйгээр 2019 оны 11 сарын 13-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдах гэж байна.


Форум үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд дараах сэдвүүдийг хамрана.


1-Р ХЭСЭГ: 2020 оны макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн төлөвлөгөө - Ханшийн эрсдэл
2-Р ХЭСЭГ: Байгууллагын эрсдэлийн удирдлага ба бодит алхмууд
3-Р ХЭСЭГ: Нийгмийн халуун сэдэв - Оюутолгойн төсөл зогсоход үүсэх эрсдэл

Бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож 2020 оны бизнес төлөвлөлтөө хийхдээ эрсдэлийн удирдлагын гарц шийдлүүдийг тусгахыг уриалж байна.

31 views0 comments

Паркплэйс оффис, Чингисийн өргөн чөлөө 24, Сүхбаатар дүүрэг

Утас: 9910-9335

  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White Instagram Icon

© 2020 Risk Management Forum. Proudly created with Wix.com